Автобензины импорт өнгөрсөн оны мөн үеэс 2,1 дахин өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобензины импорт өнгөрсөн оны мөн үеэс 2,1 дахин өсчээ

/2022.09.01/: Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 87.8 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна.

2022 оны эхний 7 сарын байдлаар 926.4 сая ам.долларын 1,017.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 14.1 мян.тн буюу 1.4 хувиар, үнийн дүнгээр 359.2 сая ам.доллар буюу 63.3 хувиар тус тус өссөн байна.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 87.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 34.9 хувийг автобензин, 53.0 хувийг дизель түлшний импорт тус тус эзэлж байна.

Автобензины импорт: 2022 оны эхний 7 сарын байдлаар 323.7 сая ам.долларын 387.4 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 126.9 мян.тн буюу 48.7 хувиар, үнийн дүнгээр 171.1 сая ам.доллар буюу 2.1 дахин тус тус өссөн байна. 1 тн автобензины импортын дундаж үнэ 835.4 ам.доллар болж, 249.9 ам.доллар буюу 42.7 хувиар өссөн.

Дизель түлшний импорт: 2022 оны эхний 7 сарын байдлаар 490.6 сая ам.долларын 527.2 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 172.8 сая ам.доллар буюу 54.4 хувиар өссөн ч, биет хэмжээгээр 67.8 мян.тн буюу 11.4 хувиар буурсан байна. 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 930.5 ам.доллар болж, 396.5 ам.доллар буюу 74.3 хувиар өсжээ.

Эх сурвалж: УУХҮЯ

ШӨХТГ: 50 мянган иргэн, 500 аж ахуй эрхлэгчийн зээлийн муу түүх ариллаа
ШӨХТГ: 50 мянган иргэн, 500 аж ахуй эрхлэгчийн зээлийн муу түүх ариллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.