/2022.09.01/ Хэрэглэгч, аж ахуй эрхлэгчийн зүгээс гаргасан санал хүсэлт, гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуулийн хүрээнд шийдвэрлэжээ.
Тодруулбал, хэрэглэгчдээс “Монголбанкны Зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалтад хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, үндэслэлгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах эрхийг хязгаарладаг” гэх асуудлыг хөндөж ШӨХТГ-т гомдол ирүүлсний дагуу Монголбанкинд хандсан байна. Ингэснээр эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй хэрэглэгчийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулга хийгдэж, улмаар эдгээр хэрэглэгчдийн санхүүгийн үйлчилгээ авах бололцоог бүрдүүлжээ. Мөн уг хар жагсаалтад үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээ авч байгаа талаар Монголбанкны зүгээс мэдээлээд байна гэв.
Хэрэглэгч та бүхэн гомдол саналаа
- Хэрэглэгчийн мэдээллийн төвийн утас: 115
- ЗГ-ын Иргэд олон нийттэй харилцах төвийн утас: 11-11
- Цахим хаяг: afccp.gov.mn
- Цахим шуудан: [email protected]
- facebook.com/afccpmongolia
- twitter.com/afccpmn
- “e-barimt.mn” хавсралт болон цахим хаягаар
- https://www.facebook.com/groups/391583442769715/ бүлгэм гэсэн сувгаар ирүүлэх боломжтой.