“Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” тайлан хэвлэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” тайлан хэвлэгдлээ

/2022.08.31/: “Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” Монгол Улсын судалгаа монгол хэл дээр хэвлэгдэн гарлаа. Монголын уул уурхайн салбар дахь жендэрийн суурь мэдээллийг 10 жилийн үзүүлэлтээр (2010-2020) нэгтгэн боловсруулснаараа энэхүү судалгааны мэдээлэл ихээхэн үнэ цэнтэй юм.

Уул уурхайн салбарын хөгжлийн хандлага, нийлүүлэлтийн сүлжээ нь салбар дахь эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх зорилго бүхий жендэрийн суурь судалгаа дэлхийн 12 оронд хийгдэн нэгтгэгдэж байна. Монгол Улсын тайланг ХБНГУ-ын Шпайрын Төрийн удирдлагын их сургуулийн докторант, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-ийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд хийсэн юм.

May be an image of text

Энэхүү төсөл нь Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO), Уул уурхайн салбарын олон улсын эмэгтэйчүүдийн сүлжээ (IWiM) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй ажил болно. Төслийн эхний үе шатанд дээр дурдсанаар дэлхийн уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага хийгээд уул уурхайн нийлүүлэлтийн сүлжээ нь салбарын эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх зорилгоор жендэрийн суурь мэдээллийг нэгтгэх бол дараагийн шатанд уул уурхайн салбарын эмэгтэй ажилтнуудын өмнө тулгарч буй бэрхшээл сорилтуудыг шийдвэрлэхэд дөхөм болохуйц сайн туршлагуудаас сургамж авч, бодлогын өөрчлөлт хийх зөвлөмжийг шийдвэр гаргагчдад санал болгохын сацуу техникийн дэмжлэг үзүүлэх юм. Төсөлд хамрагдсан 12 орны нэг Монгол Улсын судалгааг 2021 оны есдүгээр сарын 15-наас 2022 оны тавдугаар сарын 1-ний хооронд гүйцэтгэсэн байна.

No photo description available.

Н.Учрал: Төр хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг хална
Н.Учрал: Төр хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг хална
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.