/2022.08.30/ УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан болж байна. Хуралдааны үеэр шинэ сайд нар тангараг өргөлөө.
Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Засгийн газрын гишүүнээр томилогдож, УИХ-д тангараг өргөсөн төрийн түшээ эрхэм сайд нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. та бүхэн өргөсөн тангаргаа ёсчлон биелүүлж, төр, ард түмний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг та бүхнээс хүсье.
Эрхэм сайд нар та бүгд УИХ-д сонгогдсон гишүүд. УИХ-д сонгогдсоны дараа улсаа хөгжүүлэх, салбарын хөгжлийн бодлого чиглэл, нэн ялангуяа аж ахуйн чиглэлээр тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх үүрэгтэй байнгын хороодын дарга нараар 2 жил гаруй ажилласан туршлагатай. Тиймээс ажилдаа шууд орох хэрэгтэй. Яамны ажилтай танилцах, үйл ажиллагаатай нь дасан зохицох, дадлага туршлага хуримтлуулна гэсэн ойлголт байхгүй. Үндсэндээ 2 жил гаруйн хугацаанд чиглэл чиглэлээрээ мэргэшсэн төрийн түшээд. Тиймээс ажилдаа шууд орж, тулгамдсан асуудлаа яаралтай шийдвэрлэж, иргэд олон нийтийн хүсэн хүлээж буй үр дүнд богино хугацаанд хүрнэ гэдэгт итгэж байна гэлээ.