/2022.08.23/: Өмнөд Окландын нэгэн гэр бүл хуучин эд зүйл хадгалах газраас онлайн дуудлага худалдаагаар худалдаж авсан эд зүйлсийн дотор хүний биеийн хэсгүүд олдсон тухай цагдаагийн газарт мэдээлсэн юм.
Мэдээллийн дагуу Шинэ Зеландын цагдаа энэ сарын эхээр хүн амины хэргийн мөрдөн байцаалт эхлүүлсэн юм.
Шинэ Зеландын цагдаагийн газрын мэдээлснээр эдгээр хүүхдүүд нь 5-10 настай байсан бөгөөд гурваас дөрвөн жилийн өмнө амиа алдсан байж магадгүй гэж дүгнэжээ.
Уг чемоданыг дуудлага худалдаагаар худалдаж авсан гэр бүлийг одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаагүй байгаа аж.
Эдгээр хүүхдүүдийн ээж байж болзошгүй эмэгтэй Өмнөд Солонгост байгаа гэж Сөүл хотын цагдаагийн албанаас даваа гарагт мэдээлжээ.
Шинэ Зеландын иргэн уг эмэгтэй 2018 онд Өмнөд Солонгост ирсэн бөгөөд тус улсаас гарсан тухай мэдээлэл байхгүй гэж албаны хүн мэдэгдэв.
Албаны хүний хэлснээр, тэр эмэгтэй Шинэ Зеландын иргэншилтэй болохоосоо өмнө Солонгосын иргэншилтэй байжээ. Тэрээр эмэгтэйн нэрийг дурдаагүй бөгөөд хэдийгээр Өмнөд Солонгост байгаа ч Солонгост төрсөн эсэх нь тодорхойгүй байна.
Өмнөд Солонгосын цагдаа нар энэ хэрэг дээр бие даан хэрэг нээгээгүй ч Интерполоор дамжуулан Шинэ Зеландын эрх баригчидтай хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: CNN