ШӨХТГ: Шатахууны ҮНЭ БУУНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Шатахууны ҮНЭ БУУНА

/2022.08.22/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ буух боломжтой талаар мэдээлжээ.

Тодруулбал тус байгууллагаас, ОХУ-ын Роснефть компаниас 2022 оны наймдугаар сард манай улсад нийлүүлэгдэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний импортын хил үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар тус бүр буурсан байна.

Иймд наймдугаар сард орж ирсэн дотоодод худалдаалагдах Дизель түлш болон Аи-80, Аи-95, Аи-80 автобензиний литр тутмын үнэ бууж зургаадугаар сарын түвшинд очих боломжтой байна.

Шатахууны үнийн өсөлтийг барих зорилгоор Засгийн газраас үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж гаалийн онцгой татварыг тэгэлж, валютын нөөц бүрдүүлэлтэд анхаарч, Роснефть компанитай болон ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийн ажиллаж байгаа билээ. Иймд ШӨХТГ-с шатахуун импортлогчдын ашиг алдагдлын нарийвчилсан тооцоог валютын ханшийн зөрүүтэй уялдуулан гаргаж, шатахууны үнийн өөрчлөлтөд хяналт тавин ажиллаж байна.

Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүд дотоодод худалдаалж буй шатахууны үнийг буулгалгүй нэг түвшинд барьсан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана. Өмнөх саруудад Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны үнийг нэгэн зэрэг ижил хэмжээгээр өсгөхөд шатахуун импортлогч компаниудын ашиг алдагдлын зөрүү хасах гарч УУЯ-с тодорхой хэлэлцээр, зохицуулалтууд хийсэн байсан учир үгсэн хуйвалдсан гэж үзээгүй болно" хэмээн мэдээллээ.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.