БШУЯ: Зарим их, дээд сургуулиудын хичээл энэ сарын 29-нд эхэлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Зарим их, дээд сургуулиудын хичээл энэ сарын 29-нд эхэлнэ

/2022.08.24/ Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас их, дээд сургуулиудын хичээл эхлэх хуваарийг танилцууллаа.

Их, дээд сургуулиудын хичээл эхлэх өдөр:

  • Наймдугаар сарын 29-нд МУБИС, ШУТИС, ХААИС, СУИС, АШУҮИС
  • Есдүгээр сарын 5-нд МУИС
  • Бусад их, дээд сургуульд замын түгжрэл зэрэг нөхцөлийг тооцож, наймдугаар сарын 29-н болон есдүгээр сарын 1-нд хичээлийг эхлүүлэхээр болжээ.

Их, дээд сургуулиудын хичээл эхлэх цаг:

  • МУИС, СУИС, ШУТИС, АШУҮИС-ийн 51 313 оюутны хичээл 07:40 цагт
  • МУБИС, ХААИС, ХҮИС-ийн 17 683 оюутны хичээл 08:40 цагт орно.

Улаанбаатарт байрлаж буй төрийн өмчийн 15 их, дээд сургуульд нэгдүгээр дамжааны 21 504 оюутан элсэнэ. Үүнээс 12 794 оюутан орон нутгаас, 8 710 оюутан Улаанбаатар хотоос элсэхээр байна гэж холбогдох яамнаас мэдээлээ.

Олон улсын “Арми-2022” цэргийн наадмын тэмцээнд МУ оролцож байна
Олон улсын “Арми-2022” цэргийн наадмын тэмцээнд МУ оролцож байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.