Олон улсын “Арми-2022” цэргийн наадмын тэмцээнд МУ оролцож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын “Арми-2022” цэргийн наадмын тэмцээнд МУ оролцож байна

May be an image of 3 people, people standing and text that says 'музей монго россия добро ApTy'

/2022.08.19/: ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам "АрМи" тэмцээнд "Танкийн биатлон" болон "Армийн соёл, урлаг" төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид оролоцож байна.

Тус тэмцээн нь наймдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын нийслэл хотноо "Патриот" цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийсэн юм.

"Олон улсын цэргийн наадам-2022"-ын Энэ жилийн хувьд тус наадмыг зохион байгуулагч Оросын Холбооны Улсаас гадна Хятад, Вьетнам, Лаос, Казахстан, Иран, Сири, Венесуел зэрэг нийт 21 орны армийн төлөөлөл оролцож байна.

May be an image of 3 people, people standing and military uniform

"Армийн соёл, урлаг" төрөлд Монголын Батлан хамгаалах салбар, Монгол Улсын музейнүүдийн төлөөлөл болж анх удаа Монгол цэргийн музейгээс “XIII ЗУУНЫ МОРЬТОН ДАЙЧИД” үзэсгэлэнгээ дэглэн эд өлөг, үзмэрүүдээ толилуулж байна.

21 орны Батлан Хамгаалахын музейн байгууллагууд уралдааны эхний шат буюу цахим мэндчилгээ нэрийн хуудсаараа өрсөлдөх нээлттэй санал асуулгыг эхлүүлсэн байна.

May be an image of 1 person and indoor

Олон улсын "АРМИ-2022" армийн наадмын хүрээнд Монгол цэрэг эрс, Эх орончдын баатарлаг гавьяаг үзмэрээрээ толилуулан дэлхийд ахин нэг сануулах үзэсгэлэнгээрээ өрсөлдөж буй МУ-ын БХЯ-ны харьяа Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музейг дэмжих боломж Монгол хүн бүрт байна.

Үүний тулд, найз нар аа, дараах холбоосоор орон Монгол Улсынхаа видео мэндчилгээнд үнэлгээ өгч саналаа өгөөрэй !!! http://golosovanie-ac.mil.ru/

Эх сурвалж: МЦМ

ЗӨСҮТ 14 ажилтандаа тус бүр 1 сая төгрөгийн батламж гардуулжээ
ЗӨСҮТ 14 ажилтандаа тус бүр 1 сая төгрөгийн батламж гардуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.