/2022.08.19/ БШУЯ-наас өнөөдөр их, дээд сургуулийн элсэлт, бүртгэл, чанарын талаар асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр:
-Монголын Үндэсний их сургуулийн нэр бол цэвэр оюуны өмчийн хулгай гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Энэ сургууль надтай шүүхдэж байгаа. Шүүхээр эвлэрье гэдэг санал надад ирсэн. Гэхдээ би энэ сургуультай эвлэрэхгүй гэдгийг хатуу хэлсэн. Шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байгаа. Тиймээс есдүгээр сарын 15-наас өмнө шүүх хурал зарлахгүй бол би энэ хэргийг ямар шүүгчид удааж байгааг нэр устай нь зарлана. Хэрэв Ардын Их хурлын тогтоолоор олгосон МҮИС гэх нэрийг хулгайгаар авсан асуудлыг зөвтгөсөн шийдвэр гаргавал тухайн шүүгчийг би шүүгчийн ёс зүйн хороонд өгнө. Арай ч ийм цөөнхийн эрх ашигт үйлчилсэн шүүгч Монгол Улсад байхгүй байх гэж итгэж байна гэлээ.