Цэцэрлэгийн 700 орчим туслах багш ажлын байртай боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн 700 орчим туслах багш ажлын байртай боллоо

/2022.08.19/: Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд туслах багш бэлтгэх хөтөлбөрийн дагуу БШУЯ-аас багш нарын сургалтын төлбөрийг шийдвэрлэж, МУБИС-СӨБС, Отгонтэнгэр их сургууль, Гурван Эрдэнэ дээд сургуулиуд хоёр ээлжээр салбарын багшлах боловсон хүчнийг бэлтгэлээ.

Өнөөдөр цэцэрлэгийн туслах багшаар бэлтгэгдсэн багш нарын төлөөлөлд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон БЕГ, НБГ, МУБИС-СӨБС-ийн удирдлагууд баяр хүргэж батламжийг гардуулж, цаашдын ажилд амжилт хүслээ.

“Цэцэрлэгийн туслах багш” сургалтын төгсөгчдийг оршин суугаа хаягтай нь хамгийн ойр ажлын байранд хуваарилах, өөрсдийн хүсэлтээр ажлын байр олоход холбогдох байгууллагууд хамтран ажиллажээ.

Эх сурвалж: БЕГ

Чөлөөтийн ДАШТ-д зодоглох бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хангаж байна
Чөлөөтийн ДАШТ-д зодоглох бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хангаж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.