Чөлөөтийн ДАШТ-д зодоглох бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хангаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чөлөөтийн ДАШТ-д зодоглох бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хангаж байна

8 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

/2022.08.19/: Серби улсын Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-18-нд болно.

Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор 20 (эрэгтэй 10, эмэгтэй 10) тамирчин өрсөлдөхөөр Орхон аймаг дахь Сэлэнгэ амралтын баазад сэргэлтийн бэлтгэл хийж байна.

8 хүн ба дотор нарын зураг байж магад

Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан баг тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцаж, чөлөөт бөх бол бидний итгэл найдвар тавьж байгаа гол төрлүүдийн нэг гэдгийг онцолж, бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийг тамирчид, дасгалжуулагчдад уриаллаа.

Тус баазад 60 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид гурван долоо хоногийн бэлтгэл сургуулилт хийсэн бөгөөд маргаашаас “Эко” бэлтгэлийн баазад үргэлжлүүлэн хийх юм.

7 хүн, зогсож буй хүмүүс, мод ба гадаа нарын зураг байж магад

Белградын дэвжээнд эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн төрөлд

  • 57 кг-ын жинд Л.Мөнх-Од,
  • 61 кг-д Н.Наранхүү,
  • 65 кг-д Ц.Цогбадрах,
  • 70 кг-д Э.Тэмүүлэн,
  • 74 кг-д О.Сүлдхүү,
  • 79 кг-д А.Дөлгөөн,
  • 86 кг-д Н.Батбилгүүн,
  • 92 кг-д Г.Ганхуяг,
  • 97 кг-д Ө.Батзул,
  • 125 кг-д М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн төрөлд

  • 50 кг-ын жинд Д.Отгонжаргал,
  • 53 кг-д Б.Хулан,
  • 55 кг-д Г.Отгонжаргал,
  • 57 кг-д Э.Даваачимэг,
  • 59 кг-д Б.Эрдэнэсувд,
  • 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд,
  • 65 кг-д А.Даваажаргал,
  • 68 кг-д Э.Дэлгэрмаа,
  • 72 кг-д Э.Даваанасан,
  • 76 кг-д Г.Ариунжаргал нар зодоглох юм.

Эх сурвалж: БТСУХ

Тусгай зөвшөөрлийг нь цуцалж буй 13 их, дээд сургуулийн нэрс
Тусгай зөвшөөрлийг нь цуцалж буй 13 их, дээд сургуулийн нэрс
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.