Х.Баттулга: 2024 оны сонгуульд хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэж орж, ялалт байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: 2024 оны сонгуульд хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэж орж, ялалт байгуулна

/2022.08.18/ Ардчилсан намын ээлжит бус их хурал өнөөдөр буюу энэ сарын 18-ны өдөр боллоо. АН-ын даргаар сонгогдсон Х.Баттулга хурлыг нээж үг хэлсэн юм.

Тэрээр:

-Бид өнөөгийн нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа. Монголын ард түмний амьдрал, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ гэх мэт. Энэ үед ард түмэн сөрөг хүчний байр суурийг сонсохыг хүсэж байна. АН-ынхан ч хүсэж байгаа. Харамсалтай нь өнөөгийн нөхцөл байдалд эрх баригч нарын гар хөл болоод байгаа манай намын нөхдүүд АН-ыг хагаралдуулж, манай намын нэр хүнд унаж байна. Бид эвдрэлцэж байх үедээ ялагдаж, эвлэж байх үедээ ялж байсан түүхтэй.

Бид 2024 оны сонгуульд хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэж орж, ялалт байгуулна. Ард түмнийхээ хүслийг биелүүлж, сөрөг хүчин байна гэсэн бодолтой байна гэсэн юм.

Б.Оюутболд: Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
Б.Оюутболд: Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
 
🔸UB by ME |  Н.Шинэбаяр: Багш маань эрхий хуруу гозойлгосоор байгаад намайг БОКС гэж спортод үүрд аваад үлдчихсэн
🔸UB by ME | Н.Шинэбаяр: Багш маань эрхий хуруу гозойлгосоор байгаад намайг БОКС гэж спортод үүрд аваад үлдчихсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.