/2022.08.18/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын зургаадугаар сарын 30-ны өдрийн 106 тоот захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг нар ажиллаж байгаа аж.
Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалж, гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Х.Ганхуяг нар үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойрын хугацаанд эдийн засагт нүүрлэж болох эрсдэлүүдээс хамгаалах, далд эдийн засгийг ил болгох чиглэлээр хийж байгаа ажил болон, ирэх оны төсвийг өмнөх жилүүдээс ямар ялгаатай боловсруулж буй талаар холбогдох яамд, байгууллагын удирдлага, албан тушаалтнуудаас тодруулж, хариулт авсан байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс