ШУУРХАЙ: УИХ-ын ЭЭЛЖИТ БУС чуулган зарлалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: УИХ-ын ЭЭЛЖИТ БУС чуулган зарлалаа

/2022.08.17/ Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргажээ.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр буюу энэ сарын 17-нд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ийнхүү ээлжит бус чуулган зарласан байна.

Чуулганаар,

  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал;
  • Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэх ажээ.

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан энэ сарын 22-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхэлнэ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Улаанбаатарт маргааш 18 хэмийн дулаан, БОРООТОЙ
Улаанбаатарт маргааш 18 хэмийн дулаан, БОРООТОЙ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.