СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна

/2022.08.16/ Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван тус тус үерлэж байна.

Мөн ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

УГТЭ-ийн дүрс оношилгооны мэргэшлийн баг Булган аймагт ажиллалаа
УГТЭ-ийн дүрс оношилгооны мэргэшлийн баг Булган аймагт ажиллалаа
 
“Эрдэнэс Тавантолгой” хк-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
“Эрдэнэс Тавантолгой” хк-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.