Цагаан голоос цогцос олджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаан голоос цогцос олджээ

Галлерэй

/2022.08.15/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаантүнгэ багийн “Хар-Уул” гэдэг газар “Цагаан” голын усанд цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас наймдугаар сарын 13-ны өдөр Онцгой байдлын газарт тавьжээ.

Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 25 км замыг туулан очиж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат иргэн Е /33 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 20 минут ажиллан гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

АНУ-ын хоёр дахь төлөөлөгч Тайваньд айлчилж байна
АНУ-ын хоёр дахь төлөөлөгч Тайваньд айлчилж байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.