/2022.08.15/: Массачусетсийн Ардчилсан сенатор Эд Марки тэргүүтэй АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Тайваньд айлчлал хийхээр Тайпэйд хүрэлцэн ирлээ.
Вашингтон-Бээжингийн харилцаа онцгой хурцадмал байгаа энэ үед Конгрессын танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсан нь Хятадын дургүйцлийг төрүүлсэн юм.
Таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид АНУ Тайванийг дэмжиж байгааг дахин нотлох зорилгоор тус аралд айлчилж байгаа бөгөөд "Тайваний хоолой дахь тогтвортой байдал, энх тайвныг дэмжих болно" гэж Маркигийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ардчилсан намын төлөөлөгч Жон Гараменди, Алан Ловентал, Дон Бейер, Бүгд найрамдах намын төлөөлөгч Аумуа Амата Колеман Радеваген нар багтсан гэж мэдэгдэлд дурджээ.
Марки тэргүүтэй бүлэг Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэн, Гадаад хэргийн сайд Жозеф Ву нартай айлчлалын үеэр уулзаж, Тайваний парламентын Гадаад хэрэг, үндэсний батлан хамгаалахын хороотой аюулгүй байдал, худалдааны асуудлаар хэлэлцэнэ гэж Тайваний Гадаад хэргийн яам мэдэгдэв. .
Эх сурвалж: CNN