/2022.08.11/ Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан Хилийн чанад дахь оюутан залуучуудын холбооноос анх удаа “Боловсролын өдөрлөг 2022” үйл ажиллагааг энэ сарын 12-нд зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан залууст тухайн оронд суралцаж буй оюутан залуусын төлөөллүүд хувийн туршлагаас хуваалцах, тэтгэлэг, амьдрах орчны талаар үнэн зөв, бодит мэдээлэл өгч туслах зорилготой юм.
Өдөрлөг Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркт 14:00-18:00 цагийн хооронд болох бөгөөд ОХУ, Польш, БНСУ, Тайвань, Турк, Украин, Унгар, Чех, Бээжин, Америк, Куба, Япон болон Итали улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөл оролцоно.
Мөн энэ үеэр гадаадад суралцах сонирхолтой 300 гаруй оюутан, залууст мэдээлэл өгөх бөгөөд тус үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр зохион байгуулна.