/2022.08.11/: Энэ долоо хоногийн эхээр Сөүлийн өмнөд хэсгийн чинээлэг дүүргүүдийг дайрсан хүчтэй аадар борооны үеэр мянга гаруй тансаг зэрэглэлийн автомашин үерт автаж, автомашины даатгалын компаниудыг алдагдалд оруулжээ.
Даатгалын салбарынхны мэдээлснээр даваа гаригийн үерийн улмаас өндөр зэрэглэлийн автомашинууд үерт автсан 1500 гаруй тохиолдол Samsung Fire & Marine Insurance, KB Insurance, DB Insurance, Hyundai Marine, Meritz Fire зэрэг амь насны бус даатгалын томоохон компаниудад ирүүлсэн байна.
Үерийн улмаас олон зуун мянган долларын үнэтэй Ferrari, Porsche Panameras, Mercedes-Benz S-Class, Bentley зэрэг супер тансаг зэрэглэлийн олон машинууд үерийн хохирлын нөхөн төлбөрийг даатгуулагчдад өгсөн байна.
BMW, Audi, Volvo зэрэг бусад өндөр зэрэглэлийн импортын машинуудын олон зуун тохиолдлыг жагсаалтад оруулсан болно.
Лхагва гарагийн өглөөний 08.00 цагийн байдлаар Samsung Fire & Marine Insurance компанид үерт өртсөн нийт 2371 автомашин гэмтсэн тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдсэн тохиолдлын бараг 40 хувь буюу 939 тохиолдол нь импортын дээд зэрэглэлийн автомашинууд байсан бөгөөд нөхөн төлбөрт 25.14 тэрбум вон буюу 19.1 сая ам.доллар зарцуулжээ.
Үерт нэрвэгдсэн тээврийн хэрэгслүүдийн багагүй хувийг тансаг зэрэглэлийн автомашин эзэлж байгаа тул даатгалын компаниудын хүлээгдэж буй төлбөрийн хэмжээ их байгаа аж.
Үерийн хохирлын дийлэнх нь чинээлэг иргэд оршин суудаг Ганнам дүүрэгт төвлөрч байгаа нь ховор тохиолдол гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд бусад бүс нутгуудтай харьцуулахад тансаг зэрэглэлийн автомашинууд их байх нь ойлгомжтой юм.
Даваагаас мягмар гараг хүртэл хоёр хоногийн хугацаанд Сөүл болон Кёнги мужид хүчтэй бороо орсны улмаас нийт 7000 гаруй автомашин үерт автсан байна. Лхагва гарагийн өглөөний 09:00 цагийн байдлаар орон нутгийн 12 даатгалын компанид үерт автсан автомашины нийт 6853 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт 85.5 тэрбум воны хохирол учирсан байна.
Эх сурвалж: Koreatimes