Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно
 

Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно

Ерөнхий сайд Н.Учрал /2026.11.08/ Дорноговь аймагт ажиллах үеэрээ есөн хүүхэдтэй гэр бүл, 5-6 хүүхэдтэй багш нар буюу нийт 10 өрхөд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардуулан өглөө.

Засгийн газар 2027-2030 онд “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ирэх жил нийт ипотекийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно. Үүнд түрээслээд өмчлөх орон сууц ч хамаарна гэж Ерөнхий сайд хэллээ.

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрт хамрагдах өрх бүр орлогодоо тохирсон түрээс, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл, газраа орон сууцаар солих гэсэн хувилбараас сонгоно.. Хөтөлбөрт, төрийн үйлчилгээний ажилтан, ахмад настан, залуу гэр бүл, төрийн бусад албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхэдтэй гэр бүл, гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдийг хамруулна. 56 суманд төрийн албан хаагчийн түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ. Ингэснээр төвлөрөл саарах, сум, орон нутагт төрийн албан хаагчид тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

“Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх, орон сууцанд хамруулах журам’’-д заасан тусгай шалгуур үзүүлэлтээр иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулдаг байна. Тухайлбал, орон нутагт нэн шаардлагатай чухал мэргэжилтнийг татах, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй иргэн, өрх толгойлсон эцэг, эх, малчдыг сонгон шалгаруулдаг байна. 2023 оноос хойш 545 өрхийг орон сууцанд хамруулжээ. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, нэн шаардлагатай мэргэжилтнийг тогтвортой ажиллуулах бодлогоор 2023 оноос таван жилийн хугацаатай “Тусгай зориулалтын бэлэглэлийн гэрээ” байгуулж, 23 мэргэжилтэнд орон сууц өмчлөх эрхийг үнэ төлбөргүй шилжүүлжээ. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Сайншанд, Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт “Мандах наран-1000 айлын орон сууц”-ны цогц хорооллын газар олголт, дэд бүтцийн ажлыг орон нутгаас шийдвэрлэж, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, амьдралын чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг аймгийн удирдлагууд танилцууллаа.

Гурван удаа буудуулсан ч гэмт этгээдийг тавьж явуулаагүй Польш цагдаагийн баатарлаг үйлдэл
Гурван удаа буудуулсан ч гэмт этгээдийг тавьж явуулаагүй Польш цагдаагийн баатарлаг үйлдэл
 
“The Mongolz” 16:30 цагаас аваргын төлөө тоглоно
“The Mongolz” 16:30 цагаас аваргын төлөө тоглоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.