
Ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 10 хувийг нийслэлд, 10 хувийг аймаг, сумдад бие даасан болон хэсэгчилсэн дэд бүтэц бүхий амины орон сууцны зээлд зориулахаар УИХ-ын мөнгөний бодлогын тогтоолд тусгажээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдлээ.
Тэрбээр, "Ипотекийн зээлд гэр хорооллын иргэд хамрагдах боломжтой боллоо. Ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 10 хувийг нийслэлд, 10 хувийг аймаг, сумдад бие даасан болон хэсэгчилсэн дэд бүтэц бүхий амины орон сууцны зээлд зориулахаар УИХ-ын мөнгөний бодлогын тогтоолд тусгалаа. Монгол айл бүр өөрийн хашаандаа дулаахан, тохилог, тав тухтай, эрүүл орчинд амьдрах боломжтой байх учиртай.
Хашаандаа сайхан амьдрах амьдралын шинэ хэв маягийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хамтдаа зүтгэж байгаа УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Б.Жаргалан, Л.Соронзонболд, Ж.Золжаргал, Г.Очирбат, А.Ундраа, М.Энхцэцэг, Н.Алтаншагай, Ц.Баатархүү нартаа баярлалаа.
Утаа, түгжрэл, агаар, хөрсний бохирдлоос ангижрах амьдралын хувьсгал гэр хорооллоос эхэлнэ" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.