Я.Содбаатар МАН-ыг социализмын үеийн МАХН руу хөтөллөө
 

Я.Содбаатар МАН-ыг социализмын үеийн МАХН руу хөтөллөө

Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн нэгт Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заажээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар аа.

Монголд МАН засагласнаас хойш аливаа зүйлийг хүчээр шийдэх “моод” дэлгэрсэн юм уу даа. Юм л бол “хөөнө шүү, халчихна шүү, байранд чинь тавина шүү” гэх. Угтаа бол Монгол Улс социализмын үеэсээ аль уже салж Ардчилсан нийгэмтэй золгоод 36 жилийн нүүрийг үзэж явна.

Гэтэл Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Засгийн газрын асуудал хэрвээ орж ирвэл энэ асуудалд эсрэг ярьсан хүмүүсийг намаас хөөнө” гэжээ. Социализмын үе рүүгээ ухарч байгаа явдал гэхэд буруудахгүй мэдээлэл хийв. Хөөх ч яахав хөөж болно. Монгол Улсын Үндсэн хууль, Улсын их хурлын гишүүний бүрэн эрх уг нь байгаа юмсан.

МАН-ын дүрмээр УИХ-ын гишүүнийг хөөдөг үзэгдэл

МАН гишүүдээ хөөж байсан хэд хэдэн түүхтэй гэхдээ ихэвчлэн гэмт хэрэгт холбогдож хууль зөрчсөн аль эсвэл ёс зүйн зөрчлийн шалтгаантайгаар хөөж байсан удаа бий. Тухайлбал, Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг, Д.Хаянхярваа, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нар багтдаг. Эдгээр хүмүүс нь тухайн үедээ Монгол Улсын хууль зөрчиж, гэмт хэрэгт холбогдсоноор намаасаа “хөөгдсөн”.

Харин 1960-аад онд Монгол ардын хувьсгалт нам байхдаа “намын эсрэг бүлэг” гэх улс төрийн хэрэгт холбогдуулан Д.Төмөр-Очир, Б.Нямбуу, Ц.Лоохууз, Б.Сурмаажав, А.Дашнамжил, Н.Гунгаажав нарыг хөөж байсан түүхтэй ажээ.

Харин өнөөдөр Засгийн газрыг огцруулах санал өгснөөрөө МАН-ын гишүүд “дагжин чичрэхээс” өөр аргаггүйд хүрэв. Улсын их хурлын гишүүний хуульд заасан бүрэн эрх МАН-д наалдахгүй бололтой.

Уг нь УИХ-ын гишүүн төрийн сүлдэд ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн нэгэн. Гэтэл засгийн газрыг огцруулах санал өгч ард түмний төлөө үйлдэл хийвэл МАН гэх халхавч гүй болох эрсдэлтэй. Нэг үгээр эелдэг сүрдүүлэлт хийчихсэн. Ингэснээр үзэл суртлаараа 1960-аад оны МАХН руу хөтлөгдсөн шийдвэр байлаа.

Я.Содбаатар шиг соц үеийн улстөрч хуучны үзэл суртлыг түрүүнд тавьж залуу шинэ боловсон үеэ соц үеийн диктатурт оруулах санаатай хэлсэн биз.

Б.АМИ

Эрхүүд баавгай хоёр хүний аминд хүрчээ
Эрхүүд баавгай хоёр хүний аминд хүрчээ
 
Б.Энхмөнх: Н.Учралаас болж парламент тэг зогсолт хийлээ!
Б.Энхмөнх: Н.Учралаас болж парламент тэг зогсолт хийлээ!
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.