Ардчилсан намын шахалтаар Засгийн газраас төсвийн тодотгол хийнэ
 

Ардчилсан намын шахалтаар Засгийн газраас төсвийн тодотгол хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үнийн өсөлтийг тогтворжуулах үүднээс төр өөрөө бүсээ чангалж, 1,4 их наяд төгрөгийн төсвийн тодотгол хийж байгаа талаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ нийслэлийн үнэт цаасны 758 тэрбум төгрөг, Хөрөнгийн зардлын 249,1 тэрбум, Сайд нарын багцаас 430 тэрбум төгрөгийг хасч хэмнэлт хийж байгаагаа мэдэгдлээ.

Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний үнийн өсөлт нэмэгдсээр байгааг сөрөг хүчний зүгээс шүүмжилж, Улсын их хуралд суудалтай 41 гишүүн гарын үсэг зурж Ерөнхий сайдыг огцруулах тухай мэдээлэл хийсэн юм.

Яг одоо УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байгаа бөгөөд магадгүй ээлжит бус чуулган зарлахыг шаардаж магадгүй байсан. Үүнээс урьтаж Ерөнхий сайд Н.Учрал төр зардлаа танаж байгаа талаар мэдээлэл хийсэн байж болзошгүй.

Т.Бат

БИЧЛЭГ: Хятадын цахим орчинд монголчуудыг үзэн ядах давалгаа буцалж байна
БИЧЛЭГ: Хятадын цахим орчинд монголчуудыг үзэн ядах давалгаа буцалж байна
 
Иргэдийн шүүмж COP-17: Тэнгэр харсан морины хөшөө ямар учиртай вэ?
Иргэдийн шүүмж COP-17: Тэнгэр харсан морины хөшөө ямар учиртай вэ?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.