Саяхан тэмцэгч Г.Солонго, Г.Адилбиш нар Дорнод аймагт газрын тосны хайгуулын хятад ажилчдыг дээрэлхэж дайрч байгаа бичлэг Хятадын цахим орчин болох Вэйбо, Вичат зэрэг сувгуудаар трэнд болж байна. Тухайн бичлэгт гарсан үйл явдлыг хятадын хэвлэл мэдээлэл, влогчид ихэнхдээ дургүйцсэн, дорд үзсэн байдлаар хандсан бөгөөд их хандалт авсан зарим бичлэгт:

“Монголчууд хоолны сав руугаа нулимдаг тэнэг үндэстэн юм байна. Тэд манай улсаас бараг шууд хамааралтай байж яаж ингэж зүрхэлж байна аа”
“Энэ үйл явдал намайг маш их бухимдууллаа. Одоо Хятадын Засгийн газар ямар арга хэмжээ авахыг харах л үлдлээ”
“Монголын Засгийн газар зөвшөөрөл өгсөн байж ямар зорилгоор ийм зүйлс хийлгэхэд хүргэв?”
“Энэ бол Монголын сүйрлийн зөвхөн эхлэл байж магадгүй. Цаашид илүү хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.”
“Тэд агуу үндэстэн рүү эрээ цээргүй халдлаа”
“Гадаад монгол ядуу юм байж хэтэрхий их зантай. Тэд манай газрын тосны компани руу дайран орж, ажилчдын орон сууцыг нь эвдэн сүйтгэж байна. Зүгээр хараад сууж болохгүй”.
гэхчлэн ноцтой сэтгэгдлүүд илэрхийлсэн бичлэгүүд хүчтэй тархаж байна.
Ташрамд дурьдахад энэ үйл явдалтай холбоотой эсэхийг мэдэхгүй ч Гашуунсухайт-Ганц модны боомтоор өдөрт 1500 орчим нүүрс тээврийн автомашин нэвтэрч байсан бол үл мэдэгдэх шалтгаанаар 400 машин болтлоо буурсан гэх яриа гарч эхлэв.
Одоогоор манай хууль хяналтын байгууллага тэмцэгч Г.Солонго, Г.Адилбиш нарыг саатуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өгөөд байна. Цаашид “эх оронч тэмцэгчдийн” үйлдэл зөвхөн дотоодын асуудал бус хилийн чанад тэр тусмаа Хятадын олон нийтийн сүлжээнд анхаарал татсан сэдэв хэвээр байх бололтой.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.