Иргэн Ц.Болорчулуун “НӨАТ-ын буцаалтыг 2 биш 8 хувь болгох хүсэлтийг Парламентын дэргэдэх нийтийн өргөдөл гомдлын petition.parliament вэб сайтад гаргажээ. Одоогоор 26 мянган хүн гарын үсэг зурсан бөгөөд хэрэв 4 мянган хүн нэмж зурвал уг асуудлыг эрх барих дээд байгууллага хэлэлцэх хуулийн орчин үүснэ.

Иргэн Ц.Болорчулуун өргөдөлдөө “НӨАТ-ийн 10 хувь дээрээс нь юмны үнийн өсөлт иргэдэд маш их дарамт болж байна. Буцаан олголтыг 2 хувь биш 8 хувь болгомоор байна. Иргэд хуримтлал үүсгэж чадахгүй байна. Жижиг дунд бизнесүүд хаалгаа барьж байна” гэсэн агуулгатай гомдол, хүсэлт гаргажээ.
Холбоосоор орж гарын үсэг зурахыг хүсвэл дор байршууллаа.
Т.Бат