Монголоос хар өрөвтас импортлож БНСУ-д үржлийн популяци сэргээнэ
 

Монголоос хар өрөвтас импортлож БНСУ-д үржлийн популяци сэргээнэ

БНСУ-ын Үндэсний экологийн хүрээлэн Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төвтэй хамтран хар өрөвтасыг дахин нутагшуулах таван жилийн төсөл эхлүүлжээ. 1968 оноос хойш БНСУ-д үржлийн хосгүй болсон энэхүү ховор шувууг Монголоос авчран үржүүлж, дараа нь зэрлэг байгальд тавих гэнэ.

Хэнтий аймагт хийсэн судалгаагаар 10 эрүүл дэгдээхэйтэй долоон үүр илрүүлсэн бөгөөд Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийн олон улсын худалдааны тухай конвенци (CITES) –ийн зөвшөөрөл гарсны дараа буюу 2027 оны эхээр эхний дэгдээхэйг БНСУ-д шилжүүлэхээр төлөвлөжээ. Энэ төсөл зөвхөн нэг төрөл зүйлийг буцааж авчрах бус Зүүн хойд Азийн экосистемийг нөхөн сэргээх чухал алхам гэж үзэж байна.

Эх сурвалж: Korea times

Н.Ука

Монгол орны нийт газар нутгийн 81 хувь нь цөлжжээ
Монгол орны нийт газар нутгийн 81 хувь нь цөлжжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.