БНСУ-ын болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

/2026.06.21/

БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулах үйл ажиллагаа өнөөдөр /2025.06.20/ болж БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ан Чанг Хо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нар гарын үсэг зурж баталгаажуулав. Энэ нь хоёр улсын Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд хүний эрхийн асуудлаарх одоогийн найрсаг харилцаагаа бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой. Мөн хоёр улсын хүний эрхийн талаарх соёлын болон бусад үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмэр оруулах, хүний эрхийг төлөвшүүлэх, хамгаалах зорилгоор хүний эрхийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх болон хөхиүлэн дэмжихэд хувь нэмэр оруулахад оршино гэжээ.

Дулааны III цахилгаан станцад ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЛОО
Дулааны III цахилгаан станцад ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЛОО
 
Экспортын шинэ гарц нээлээ
Экспортын шинэ гарц нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.