Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны 38 дахь удаагийн уулзалт боллоо
 

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны 38 дахь удаагийн уулзалт боллоо

/2025.03.12/

Дэлхийн хүний эрхийн үндэсний 118 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо /ХЭҮБДХ /-ны 38 дахь удаагийн чуулга уулзалт Женев хотноо 2025 оны 03 дугаар сарын 10-12-ний өдрүүдэд хуралдлаа.

Жил тутамд зохион байгууллагддаг чуулга уулзалтаар Дэлхийн холбооны дотоод зохион байгуулалт, засаглалын асуудлыг хэлэлцэхээс гадна тодорхой хүний эрхийн асуудлыг хөндөн ярилцаж, туршлага солилцдог уламжлалтай.

Энэ удаагийн чуулга уулзалтаар эмэгтэйчүүд болон охидын эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах талаар хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Х.Мөнхзул нар оролцож байр суурийг илэрхийллээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Жендэрийн эрх тэгш байдал, охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, үр нөлөөг судлан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18, 21, 23 дахь илтгэлүүдэд тусган Улсын Их Хуралд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна.Комисс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг хамгаалахад онцгой анхаарахын зэрэгцээ сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал болон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ажлын байрны дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Комисс цаашид ч дээрх асуудлаар төрийн нэгдсэн бодлого боловсруулах, хуулийн зохицуулалт хийж, хэрэгжилтийг хангахад ахиц дэвшил гаргаж ажиллах болно гэдгээ чуулга уулзалтын үеэр илэрхийллээ.

ХЭҮК нь 2024-2025 онд "Хүний эрх ба Технологи" нээлттэй хяналт шалгалтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд тусгахаар ажиллаж байна.Технологи ашиглан үйлдэгдэж байгаа жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, алслагдсан суурин болон сум, багуудад амьдарч буй охид, эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтийг хангах үр дүнтэй цогц арга хэмжээ, боловсруулах шаарддлагатай байгааг мөн цохон тэмдэглэсэн юм.

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо /ХЭҮБДХ /-ны ээлжит чуулганаар хэлэлцэж буй асуудлын хүрээнд дэлхийн улс орнууд харилцан туршлагаа хуваалцаж, Тунхаг бичиг гаргахаар зөвлөлдлөө.

Ташрамд дурдахад, энэ удаагийн чуулганы Хүний эрхийн үндэсний байгууллагуудын засаглал, магадлан итгэмжлэл, олон улсын хамтын ажиллагааны талаарх хэлэлцүүлгийн үеэр Холбооны дараагийн даргыг сонгох санал хураалт болж Дэлхийн Холбооны даргаар Мороко Улсын Хүний эрхийн үндэсний зөвлөлийн дарга Амина Буаяч, Нарийн бичгийн даргаар Умард Ирландын Хүний эрхийн комиссын дарга Алисон Килпатрик нар сонгогдлоо.

Эх сурвалж: ХЭҮК

АйЛЧЛАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал эхэллээ
АйЛЧЛАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал эхэллээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.