Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах “Экко-фарм“ төслийн нээлт боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах “Экко-фарм“ төслийн нээлт боллоо

May be an image of ‎1 person, speaker, lighting and ‎text that says '‎МАЛЧиН ФРХИИН TOO 2216 8927 2360 2246 2497 Mar--eor המס аптррплоГЫН дунгээр 11424 малтай Bpx ТООЛОгдООН Gal-3 X НЬ мал аж ахуйн уйлдвзрлэл зрхзпдзт 6а219хдь ia21 Вь услах чанартайгаар всгеН уриууля δуν BalHa иД ажиллаж байна. ЭГТЭЙ, 52.3 Нь буюу 5971 зрзптзйвал-ебане зраптий ина. ETEU‎'‎‎

/2024.05.14/: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах "Экко-фарм" төслийн нээлт боллоо.

​Тус төсөл нь Хөвсгөл, Булган, Дорнод, Сүхбаатар аймгуудад хэрэгжих бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, хөдөө аж ахуйн салбарын байгальд суурилсан шийдлүүд, арга аргачлалыг нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тогтвортой үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

​Өнөөдрийн байдлаар Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр нийт 24 төсөл, арга хэмжээг НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Иймд хэрэгжиж байгаа төслүүдтэй нэгдмэл уялдаатай ажиллаж, сайн туршлагаас суралцан, орон нутгийн иргэдэд үр өгөөжтэй байх талаас нь илүү анхаарч төлөвлөлтөө хийх нь чухал байгааг онцоллоо.

May be an image of 4 people, people studying and eyeglasses

Төсөл хэрэгжсэнээр хөдөө аж ахуй, байгаль орчин, орон нутгийн уялдааг хангахад дэмжлэг үзүүлэхээс гадна биологийн олон янз байдлыг хамгаалах, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, хөрс, усны чанарыг сайжруулах инновац, шинэлэг арга барил нэвтрүүлэх, хүнсний аюулгүй байдлын тогтолцоонд хувь нэмэр оруулснаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах чадварыг сайжруулах юм.

Төслийн нээлтэд Канад Улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хатагтай Сандра Шуфани, БОАЖ-ын сайдын Зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, НҮБУХӨСК-ийн Үндэсний зохицуулагч О.Одбаяр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЭККО-ФАРМ төслийн Монгол дахь захирал Глен Айнсворт, ЭККО-ФАРМ төслийн Канад дахь захирал Дебра Расмуссен болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.