Монголын хэл хуурчдын анхдугаар чуулган боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын хэл хуурчдын анхдугаар чуулган боллоо

/2024.05.09/: Монгол угсаатан Хэл хуурчдын холбооноос санаачлан Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар, Соёлын Өвийн Үндэсний Төв, Tumen Ekh ensemble/official page/, Монголын Үндэсний Соёл, Амралтын хүрээлэн дэмжин Монголд анх удаа Хэл хуурчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа.

Чуулга уулзалтаар хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаачдыг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын стандартыг бий болгох Монгол Угсаатан Хэл Хуурчдын Холбооны хэтийн зорилго, зорилтыг хэлэлцэж, Монголын Хэл хуурчдын Үндэсний наадмыг жил бүр Соёлын яамны ажлын хүрээнд зохион байгуулж байх боллоо.

Эх сурвалж: Соёлын яам

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.