Шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн нэрийг иргэдээс ирсэн саналаар өгнө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн нэрийг иргэдээс ирсэн саналаар өгнө

/2024.05.02/: Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг "Рио Тинто монгол" ХХК тохижуулж байгаа бөгөөд үйл ажиллагааг нь ирэх зургаадугаар сарын нэгэнд нээхээр ажиллаж байна.

Үүнтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч хамт олон цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн нэрлэх талаар иргэд олон нийтээс нээлттэй санал авч байгаа аж. Та бүхний санал болгосон нэрсийг НИТХ-ын хурлаар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргах юм.

Тиймээс та бүхэн https://www.parkrio.mn/ хаягаар орж, шигшигдсэн нэрсээс сонгох, эсвэл өөрийн санал болгож буй нэрийг илгээх боломжтой. Хүн бүр нэг удаа санал өгөх эрхтэй бөгөөд таны саналыг 2024.05.17-ний баасан гараг хүртэл хүлээн авах юм байна.

Хятадын хамгийн сүүлийн үеийн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг анх удаа далайд гарлаа
Хятадын хамгийн сүүлийн үеийн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг анх удаа далайд гарлаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо