/2024.04.30/: Дэлхий дахинд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг" өдөр болгон 1998 оноос хойш тэмдэглэж ирсэн.
Хүүхдээ зодож шийтгэх нь тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг.
Та хүүхдэдээ зөв зүйлийг хийж заахын тулд зодож, цохиж байж болох ч энэ нь та хүүхдэдээ өөрөөсөө сул дорой хүнийг хүч хэрэглэн өөрийн хүслээр байлгаж болно гэсэн зүйлийг зааж байдаг. Хэрвээ та хүүхдээ зодож шийтгэдэг бол таны хүүхэд сургууль дээрээ хэн нэгэн хүүхдийг зодож, дээрэлхсэн байвал битгий гайхаарай. Тэр танаас суралцсан.
Эцэг эхчүүд ажлаас үүдэлтэй стресс, уур бухимдлаа гэр бүлийн гишүүддээ (хүүхдэдээ) гаргах нь олон байдаг. Уурлаж бухимдсан үедээ хүүхдэдээ гар хүрэх нь тэдний сэтгэл зүрхэнд мартагдашгүй хар толбыг үлдээж, тэсэхийн аргагүй өвдөлтийг мэдрүүлдэг.
Эх сурвалж: ЖҮХ