/2024.04.24/: Урин дулаан цаг ирэхээр хотын замуудыг засах ажил эхэлж Наадам хүртэл үргэлжилдэг.
Энэ жил засварын ажлуудыг шөнийн цагаар гүйцэтгэж байгаа бөгөөд зайлшгүй шаардлагатай автозамуудыг засахад нэг эгнээг нь хааж байхаар төлөвлөжээ.
Эхний ээлжинд засварлах автозам нь Сонсголонгийн гүүр бөгөөд Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хааж засвар, арчлалтын ажил гүйцэтгэх аж.
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд: Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын хугацаа:
Эхлэх хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 25 өдөр 23:00 цаг
Дуусах хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 26 өдөр 07:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НЗХГ