С.АМАРСАЙХАН: Онцгой байдлын байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.АМАРСАЙХАН: Онцгой байдлын байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулахаар боллоо

/2024.04.24/: Засгийн газрын хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас гамшигтай тэмцэх байгууллагын чадавхийг дээшлүүлэхэд анхаарч байгаа. Сүүлийн жил гаруй хугацаанд "Эсрдэлийг бууруулах страндарттай стратеги" гэх хөтөлбөрийг боловсруулж Монгол Улсын хэмжээнд гарч болзошгүй эрсдэл, аюулыг бууруулахтай холбоотойгоор судалгаа тооцоотойгоор хэд хэдэн төлөвлөгөөнүүдийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үүнтэй холбогдуулан зарим шийдвэрийг гаргалаа.

  • Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизм, шаардлагатай бааз суурийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаж шийдвэрлэлээ.
  • Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, одоо байгаа боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажлуудыг хийхээр боллоо.
  • Онцгой байдлын байгууллагын салбарын чадавхийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор одоо байгаа эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж бүлгүүдийг нэмэгдүүлэхээр боллоо.

Энэ долоо хоногоос алба хаагчдын хувцас хэрэглэл олон улсын түвшинд нийцсэн байдлаар нийлүүлэгдээд явна. Үүнээс гадна Онцгой байдлын байгууллага гамшиг осол болоход иргэддээ мэдээлэх нь хамгийн чухал байдаг. Ийм учраас зарлан мэдээлэх системийг шинээр хийх 30 сая долларын төслийг удахгүй УИХ-д санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлуулна.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.