“Нийслэлийн хөрс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийслэлийн хөрс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

May be an image of collard greens, seedlings and text

/2024.04.24/: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ниы өдрийг “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” болгон зарласан.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, ШУА-ийн Технологийн инкубатор байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Өсвөр насны хүүхэд, багачуудад хөрсний бохирдлоос сэргийлэх дадал, хэвшлийг бий болгох, эрүүл хөрсний гүйцэтгэх үүрэг, ач холбогдол хөрсний бохирдол, доройтол болон түүний нөлөөллийн талаарх мэдлэгийг сайжруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулахад олон нийт, хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Уг өдөрлөг нь Нийслэлийн 9-н дүүргийн төлөөлөл болох ерөнхий боловсролын 45 сургуулийн сурагчдад, хүнд металлыг өөртөө хуримтлуулагч ургамал тарих замаар хөрсний бохирдлыг бууруулах, органик бус бохирдлыг ургамлаар саармагжуулах, арга технологи, дадлага сургалт болон мод тарьж ургуулах уралдаан зарлаж байгаа юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Шинэ Делитэй хэт ойр хогийн цэг шатсанаас Энэтхэгийн нийслэл хорт утаанд дарагджээ
Шинэ Делитэй хэт ойр хогийн цэг шатсанаас Энэтхэгийн нийслэл хорт утаанд дарагджээ
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.