Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно

/2024.04.19/: НЗДТГ, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК хамтран Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй.

Тодруулбал, тус хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрыг нурааж, долоон блок, 16 давхар, үйлчилгээний талбай, ногоон байгууламж зэрэг иж бүрэн тохижилт бүхий 720 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн юм. Мөн долоон давхар, 140 машины нэгдсэн зогсоолыг нэмэлтээр төлөвлөж байна.

Төслийн хүрээнд эхний хоёр блок буюу 202 айлын орон сууцны гадна фасадын ажил эхэлсэн бөгөөд энэ оны есдүгээр сард тус хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: НЗДТГ

🔴ШУУД: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан
🔴ШУУД: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.