Хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй зөвшилцөж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй зөвшилцөж эхэллээ

/2024.04.17/: Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд хараат бус үнэлгээний компанийн гаргасан дүнг иргэдэд танилцуулан, зөвшилцөж эхэллээ.

Сүхбаатар дүүргийн айл өрхүүдийн хөрөнгийн үнэлгээг “Ган гурван од’’ ХХК, Чингэлтэй дүүргийн иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгийн үнэлгээг “Тэгш хэм групп’’ ХХК тус тус хийж буй. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн нэг иргэнд үнэлгээний дүнг танилцуулан, зөвшилцөлд хүрч, тохиролцсон байна.

Эх сурвалж: НОСК

ВИДЕО: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар юу хэлэв
ВИДЕО: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар юу хэлэв
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.