/2024.04.17/: Ням гарагт болсон Бээжингийн хагас марафонд Хэ Жи гэх хятад эр түрүүлсэнд Хятадын интернэт хэрэглэгчид эргэлзэж байна.
Учир нь түүнтэй зэрэгцэн гүйж байсан Африкийн гурван гүйгч түүнийг түрүүлүүлэхийн тулд зориудаар удааширч байгаа нь бичлэгт харагджээ.
Уралдааны барианы видео бичлэгт Кенийн тамирчин Вилли Мнангат Хятадын тамирчин луу урагшил гэж дохиж байгаа харагдах бөгөөд барианы шугамаас хэдхэн метрийн зайд Хятад тамирчин Кений тамирчныг гүйцэж байна.
Хятадын гүйгч барианы шугамыг 1:03:44 секундэд туулж, 5500 долларын шагналын эзэн болсон бол Африкийн гурвал ердөө нэг секундээр хоцорч, хоёрдугаар байрт оржээ.
Азийн наадмын марафон гүйлтийн аварга анх удаагаа хагас марафонд түрүүлсэн ч урам зориг нь бага байгаа мэт Африк гүйгчид Түүнийг ялсныг алга ташиж, нурууг нь алгадаж буйг видео клип харуулж байна.
25 настай уг тамирчин сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын марафон гүйлтийн дээд амжилтыг хоёр удаа эвджээ.
Эх сурвалж: CNN