Автомашины литуим батерейг аюулгүй устгах үйлдвэр байгуулах санал тавилаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины литуим батерейг аюулгүй устгах үйлдвэр байгуулах санал тавилаа

/2024.04.17/: Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2024.04.17/ Азийн хөгжлийн банкны Ухаалаг тээврийн хэлтсийн дарга Канзо Накайтай уулзаж, автотээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны Шинэ сэргэлтийн бодлогод нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон хөгжлийг бүрдүүлэх, эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд амьдрах зорилго, зорилтууд тусгагдсан.

Сайд С.Бямбацогт Азийн хөгжлийн банктай хамтран цахилгаан автомашины дэд бүтцийг дэмжих төсөл, цахилгаан болон хайбрид автомашины литуим батерейг аюулгүй устгах үйлдвэр байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавилаа.

Мөн Азийн авто замын сүлжээний АН4 автозам болон бусад чиглэлийн олон улс, улсын чанартай авто замуудад замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналт, мониторингийн систем нэвтрүүлэн, ослоос урьдчилан сэргийлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлж ажиллах саналтай байгаагаа онцоллоо.

Эх сурвалж: ЗТХЯ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.