/2024.04.16/: Израилийн дайны сайд нарын танхим хуралдаж, Ираны довтолгоонд хэрхэн хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэв.
Израиль шийдвэрт хүрсэн эсэхээ олон нийтэд мэдээлээгүй.
Израилийн холбоотнууд Ираны үйлдлийг эрс буруушааж байгаа ч Бенжамин Нетаньяхугийн засгийн газрыг тэвчээртэй байхыг уриалав.
Иран энэ асуудлыг дуусгавар болсон гэж үзэж байгаагаа мэдэгдсэн ч Израилийн армийн штабын дарга халдлагын хариуг заавал өгнө гэж мэдэгджээ.
Тэрээр ямар арга хэмжээ авах талаар болон цаг хугацааны хуваарийг ч хэлээгүй байна.
Ирак, Афганистан дахь олон улсын хүчнийг удирдаж байсан генерал Петреус хэлэхдээ, Ираны довтолгоо нь "маш том хэрэг" бөгөөд энэ нь Израилийн хувьд ямар ач холбогдолтой болохыг барууныхан ойлгох ёстой гэжээ.
Эх сурвалж: ВВС