“Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг бүрэн унтраалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг бүрэн унтраалаа

/2024.04.08/: Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа.

Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна.

Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдаж, хүнд гарз тохиолоо.

Эх сурвалж: ОБЕГ

ВИДЕО: Ардчилсан намын бүлэг хэвлэлийн хурал хийлээ
ВИДЕО: Ардчилсан намын бүлэг хэвлэлийн хурал хийлээ
 
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.