“Шинжлэх ухааныг туршиж үзье | steam expo” 3 өдрийн турш үнэ төлбөргүй зохион байгуулагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинжлэх ухааныг туршиж үзье | steam expo” 3 өдрийн турш үнэ төлбөргүй зохион байгуулагдана

/2024.04.03/: Монгол Улсад анх удаа дэлхийн олон улсад зохион байгуулагддаг хамгийн том STEAM боловсролын арга хэмжээ болох STEAMEX 2024 зохион байгуулагдах гэж байна.

STEAM гэдэг нь Science, Technology, Engineering, Art, Mathematics буюу шинжлэх ухаан, технологи, боловсрол, инженерчлэл, урлаг гоо зүй, математик гэсэн үгийн товчлол юм.

Юугаараа онцлог вэ?

  • Бүх зүйлсэд хүрч туршиж үзэх боломжтой.
  • Хүүхдийг хөгжүүлэх чиглэлийн сургалт, сургалтын хэрэглэгдэхүүн бүтээлүүдийг нэг дороос үзэх боломжтой.
  • Хүүхдүүдийг шинжлэх ухаанд дурлуулах, сонирхон судлах сэдлийг төрүүлэх шинжлэх ухааны шоу үзүүлбэр туршилтуудтай.
  • STEAM боловсролыг хөгжүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх талаар оролцогч талууд санал бодлоо солилцох олон улсын шилдэг туршлагуудаас суралцах боломж.
  • Боловсролыг түгээгч хамгийн гол оролцогч болох багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр
  • Гэр бүлээрээ үр дүнтэй, дурсамжтайгаар цагийг зугаатай өнгөрүүлэх боломж.
  • Хамгийн гол нь амралтын өдрүүдэд үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдана.

Яг юу болох вэ?

  1. ЭКСПО: 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд STEAM боловсролын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн, туршилт, воркшопууд явагдана.
  2. ФОРУМ: STEAM боловсролын салбарын асуудал, шийдлийг хэлэлцэх болон Олон улсын амжилттай туршлагуудаас хуваалцах болно. 4 дүгээр сарын 6-ны өдөр 10-13 цагийн хооронд Зайсан Хилл цогцолборын эвентийн танхимд болно.
  3. SCIENCE FESTIVAL: 4 дүгээр сарын 7-ны өдөр Зайсан Хилл цогцолборын эвент танхимд үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Шинжлэх ухааны туршилт, шоу үзүүлбэр. Маш олон төрлийн туршилт бүтээлүүдийг хийж, шинжлэх ухааныг бодитоор туршиж үзэх боломжтой шинжлэх ухааны хамгийн том фестивал болно.
  4. 360 Hand’s-On Workshop” буюу бага ангийн болон байгалийн ухааны багш нарыг чадавхжуулах 100% практик туршилт бүтээлд суурилсан хөтөлбөр. Үүнд оролцсоноор багш нар хичээлээ хэрхэн хүүхдүүдэд сонирхолтой бүтээлч байдлаар хүргэхэд суралцах юм. 4 дүгээр сарын 6-ны 13-18 цагийн хооронд Зайсан Хилл цогцолборын эвентийн танхимд болно.

Та ЭНД дарж бүртгүүлэх боломжтой.

Эрхэм хүндэт багш, арга зүйч, мэргэжилтэн, суралцагч та бүхнийг STEAMEX 2024 үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

Эх сурвалж: БШУЯ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.