Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа

/2024.04.03/: Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Ц" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2017 онд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.

Түүнийг ийнхүү шилжүүлэн авах тусгай ажиллагааг Шведийн Хаант Улсын Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Эх сурвалж: ЦЕГ

Ойрын өдрүүдэд Тайваньд дахин 7 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай
Ойрын өдрүүдэд Тайваньд дахин 7 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.