“Боомтын сэргэлт Үндэсний форум-2024” арга хэмжээний хүрээнд салбар симпозиумууд болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Боомтын сэргэлт Үндэсний форум-2024” арга хэмжээний хүрээнд салбар симпозиумууд болж байна

/2024.03.25/: “Боомтын сэргэлт Үндэсний форум-2024” арга хэмжээний хүрээнд ГХЯ, Боомтын сэргэлтийн Үндэсний Хороо, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас хамтран “Боломжийг нээх нь: Далайн эрх зүйн тухай конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил” сэдэвт симпозиумыг зохион байгууллаа.

Симпозиумын нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар үг хэлж, “Боомтын сэргэлт”-ийн чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, эл арга хэмжээ нь НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

May be an image of 7 people and text

Манай улс далайд гарцгүй орнуудын худалдааны тээврийг хөнгөвчилсөн олон улсын зохицуулалт болох НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, нийгмийн комиссоос (UN-ESCAP) гишүүн орнуудын хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд баталсан байдаг.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн 8 байршилд хуурай боомтыг хөгжүүлэхээр тодорхойлж, худалдаа бараа эргэлтийн гол зангилаа болох Замын-Үүдээс уг ажлыг эхлэхээр шийдвэрлээд байгаа.

Эх сурвалж: БСҮХ

Орон нутгийн авто зам хариуцагч байгууллагууд шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна
Орон нутгийн авто зам хариуцагч байгууллагууд шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.