INNOVATION HUB: Энэтхэг улсад мэдээлэл технологийн чиглэлээр багш бэлтгэнэ ​
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

INNOVATION HUB: Энэтхэг улсад мэдээлэл технологийн чиглэлээр багш бэлтгэнэ ​

/2024.03.15/: Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Билгүүн өнөөдөр /2024.03.15/ Энэтхэг Улсын Элчин сайдын Улс төр, худалдаа хариуцсан Хоёрдугаар нарийн бичгийн дарга Санжийв Кумартай уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, орчин үеийн дэвшилтэт технологи,инновацийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон юм.

НБИХГ-ын дарга Б.Билгүүн Монгол, Энэтхэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа стртегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад талархалтай ханддагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Цахим үндэстэн” зорилтын хүрээнд мэдээлэл технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тус уулзалтаар Энэтхэгийн элчин сайдын яамнаас Энэтхэг улсын инновацын төвүүдтэй хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээс гадна мэдээлэл технологийн салбарын өрсөлдөх чадварыг дэлхийн түвшинд хүргэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, чадварлаг мэдээлэл технологийн (IT) мэргэжилтэн бэлтгэх зорилгоор хэрэгжиж буй “10к” төслийн хүрээнд Энэтхэг улсад мэдээлэл технологийн чиглэлээр багш бэлтгэж, чадавхижуулахаар тохиролцлоо.

Монгол улсад суугаа Энэтхэг Улсын Элчин сайдын Улс төр, худалдаа хариуцсан Хоёрдугаар нарийн бичгийн дарга Санжийв Кумар ирэх тавдугаар сард Монгол улсад зохион байгуулагдах “Улаанбаатар” Олон улсын инновац, хөрөнгө оруулалтын форум-2024-д Энэтхэг улсаас төлөөлөл оролцуулах тал дээр анхаарч ажиллана гэсэн юм.

Эх сурвалж: INNOVATION HUB

Хаврын чуулганаар малчдын эрх зүйн байдалтай холбоотой 2 хуулийг хэлэлцэнэ
Хаврын чуулганаар малчдын эрх зүйн байдалтай холбоотой 2 хуулийг хэлэлцэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.