Хаврын чуулганаар малчдын эрх зүйн байдалтай холбоотой 2 хуулийг хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаврын чуулганаар малчдын эрх зүйн байдалтай холбоотой 2 хуулийг хэлэлцэнэ

/2024.03.15/: Бүсчилсэн хөгжил, Бүсчилсэн том тойргуудын хэмжээнд асуудал, шийдэл, шинэчлэлийг цогцоор нь авч үзэж, хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах реформын эхлэл болох учиртай Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ.

Энэ чуулган 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 8 дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацааны “отгон” чуулган гэдгээрээ онцлогтой.

Хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын дотор Малчны эрх зүйн байдлын тухай болон Малчин өрхүүдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль багтсан.

May be an image of 3 people

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, аливаа эрсдэлийн үед малчид хот айлаараа хамтарч хорших, хадлан тэжээл, хашаа хороогоо тодорхой стандартын дагуу бэлтгэж бэлэн байдлаа хангах, улмаар гамшгийн хор хохирлыг бууруулахад даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байгаа тул Шадар сайдын хувьд энэ чиглэлээр онцгойлон анхаарч байгаа.

Мөн Гамшгийн тухай болон Улсын нөөцийн тухай, Стандартын салбарын шинэчлэлтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд бараалхав
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.