Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд бараалхав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

/2024.03.15/: Ерөнхийлөгч олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд айлчилж байгаад талархал илэрхийлж, беларусийн анд нөхөд, мэргэжилтнүүд Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлов.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд модны суулгацыг хөрстэй саванд ургуулах цогцолборыг Монгол Улсад байгуулах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж байгааг тэмдэглэв.

Уулзалтын үеэр ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд түвшний айлчлалыг үр дүнтэй хэрэгжүүлэх, харилцан сонирхсон асуудал болон харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийн айлчлал нь тус улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 28 жилийн дараа хийж буй хоёр дахь удаагийн айлчлал юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Беларусь Улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгч багтжээ.

Эх сурвалж: ГХЯ

Монгол дохионы хэлмэрч мэргэжлээр 20 хүн төгсөж, үнэмлэхээ гардлаа
Монгол дохионы хэлмэрч мэргэжлээр 20 хүн төгсөж, үнэмлэхээ гардлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.