Ч.Өнөрбаяр: Сайн засаглал хэрэгжүүлье гэвэл иргэдийн асуудлыг шийдэх хуулиудаа эргэж харах ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Сайн засаглал хэрэгжүүлье гэвэл иргэдийн асуудлыг шийдэх хуулиудаа эргэж харах ёстой

/2024.03.15/: “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын IV хуралдаанаар “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр панелистаар оролцсон юм.

Тэрбээр, "Тухайн хот олон дарга, хороотой байхаас илүүтэй хотын асуудлыг шийдэх хуулиуд хэрэгждэг үү, тэр хууль асуудлыг шийдэж чадаж байна уу гэдэг нь чухал. Сайн засаглал хэрэгжүүлье гэвэл иргэдийн асуудлыг шийдэх хуулиудаа эргэж харах ёстой. Тэр хууль аль ч нам Засгийн эрхэнд гарахад өөрчлөгдөхгүй, тогтвортой байх нь чухал. Хотын асуудлаас үүдэн Хотын даргын талаар ярьдаг. Хүн нь бус тогтолцоондоо байгаа юм. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгодог болох ёстой. Хотын цагдаагийн даргыг дээд албан тушаалтан нь биш иргэдийн оролцоотой томилдог байх хэрэгтэй. Хот бүр өөрийн гэсэн дүр төрхтэй байдаг. Улаанбаатар хотынх ямар байх, хэрхэн төлөвлөлт хийхэд улстөрийн намууд нэгнээ үгүйсгэлгүйгээр нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрэх шаардлагатай юм" гэв.

ОХУ-д суралцах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
ОХУ-д суралцах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.