ОХУ-д суралцах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д суралцах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

/2024.03.15/: ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа “Иргэний хамгаалалтын академи”, “Гал эсэргүүцэх албаны академи”, Санкт-петербург хотын “Гал эсэргүүцэх албаны их сургууль”-ийн бакалаврын 4-5 жилийн хөтөлбөрт бүртгэж эхэллээ.

Ингэхдээ ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч (1 дүгээр курс), Орос хэлний мэдлэгтэй Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас тус тус сонгон шалгаруулж суралцуулна.

Тавигдах шаардлага:

  • Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогч /дүнгийн голч 3.0 ба түүнээс дээш/,
  • Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч /2024.09.01-ний байдлаар 18 нас хүрсэн байх/ сонгон шалгаруулна.
  • Гадаад паспортын хугацаа 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байх
  • Бүрдүүлэх баримт бичиг:
  • Өргөдөл
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг:
  • Хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia/
  • Гадаад паспортын хуулбар
  • Цээж зураг /3*4/

Хугацаа:

Материалыг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт /[email protected]/ цахим хаягаар 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

(Харилцах утас: 51-262510, 88052696)

Сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сарын эхний долоо хоногт хүсэлт гаргасан алба хаагч, сонсогч, төгсөх ангийн сурагчдаас “Математик”, “Физик”, “Биеийн тамир”, “Ярилцлага”, “Орос хэл”-ний шалгалтыг авч ТТАХНЭ-ийн урьдчилан сэргийлэх үзлэг, СЭМҮТ-ын урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд хамруулж сонгон шалгаруулна.

Эх сурвалж: ОБЕГ

С.АМАРСАЙХАН: Дэд бүтцийн засаглалыг орхигдуулсны улмаас төлөвлөлтгүй, хяналтгүй суурин газрууд бий болсон
С.АМАРСАЙХАН: Дэд бүтцийн засаглалыг орхигдуулсны улмаас төлөвлөлтгүй, хяналтгүй суурин газрууд бий болсон
 
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.