С.АМАРСАЙХАН: Дэд бүтцийн засаглалыг орхигдуулсны улмаас төлөвлөлтгүй, хяналтгүй суурин газрууд бий болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.АМАРСАЙХАН: Дэд бүтцийн засаглалыг орхигдуулсны улмаас төлөвлөлтгүй, хяналтгүй суурин газрууд бий болсон

/2024.03.15/: “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын IV хуралдаанаар “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан оролцсон юм.

Засаг захиргааны шинэчлэлийн хүрээнд Улаанбаатарыг 20 минутын хот болгохоор зорьж байна. Энэ нь 20 минут буюу 1.6 км зайд төр, нийгмийн суурь үйлчилгээг төвөггүй авах боломжтой хот төлөвлөлтийг хэлж байгаа юм. Үүний тулд нийслэлийн 204 хороог хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газарзүйн байршилд үндэслэж 42 нэгж болгон шинэчлэхээр төлөвлөж буй. Ингэснээр төрийн бүх төрлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдэд илүү ойртоно.

Өнөөдрийн байдлаар нэг хороонд дунджаар 14 албан хаагч өдөрт 15-25 иргэнд төрийн 15 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгвэл засаг захиргааны шинэчлэлийн хүрээнд 400 метр тутамд төрийн үйлчилгээний ХУРДАН системийг байршуулж, 440 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр төлөвлөөд байна.

Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар панелистууд дараах санал бодлыг илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан:

-Бид засаглалын талаар ярихдаа хэн, ямар шийдвэр гаргахад төвлөрөөд байдаг. Гэвч ямар үе шат, дамжлагатайгаар, хэний оролцоотойгоор шийдвэр гарч байгааг авч үздэггүй. Хотын даргаар ажиллаж байх үед хамгийн их тулгамдаж байсан асуудал нь дэд бүтцийн засаглал байсан. Дэд бүтцийн засаглалыг орхигдуулсны улмаас төлөвлөлтгүй, хяналтгүй суурин газрууд бий болсон. Үүнийг шийдвэрлэхийн тулд “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт есөн зорилтыг тусгасан юм. Өнгөрсөн хугацаанд бид зөвхөн хумих, төвлөрөх бодлого явуулж ирсэн. Үүнээс гарахын тулд Улаанбаатар хотыг тэлэх, бүсчлэх бодлогыг явуулах ёстой. 25 км радиуст хотын нийгэм, эдийн засгийн бүх амьдрал өрнөж байгааг 50, 75 болгох хэрэгтэй гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ

ШУУД: Хог хаягдал ба шийдэл цахим зөвлөгөөн болж байна
ШУУД: Хог хаягдал ба шийдэл цахим зөвлөгөөн болж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.